Kim Soo Hyun-и “Secretly, Greatly” кино Солонгосын түүхэн дэх нээлтийн рекордыг эвдлээ+дахин 2 рекорд

https://i0.wp.com/en.korea.com/kimsoohyun/files/2013/04/ksh_unicaunnisansu_sg-poster.jpg

Нээлтээ хийчихсэн шүү! Баяртай байгаа ч бас гунигтай л байна. Учир нь үзэж чадахгүй болохоор…. 🙂 Админ нь сайн мэдээтэй эргэн ирлээ.

1. Түрүү жилийн  7 сраын 26 ны өдөр би “The thieves” кино нь солонгосын киноны түүхэн дэх хамгийн том нээлтийн рекордыг эвджээ. “ (Soohyun The thieves киноны туслах дүрд тоглодог ) гэж нийтлэл бичиж байсан. Харин энэ жил Soohyun маань өөрийнхөө гол дүрд нь тоглосон жинхэнэ өөрийнхөө киногоор энэхүү амжилтаа эвджээ.

Secretly,  Greatly” кино нь 6 сарын 5 нд албан ёсоор нээлтээ хийж кино театруудаар гарч эхэлсэн билээ. Өнөөдөр Солонгосын Film Council′s Compiled-н тасалбар худалдаалдаг газрын мэдээлснээр 6 сарын 5 нд нээлтээ хийсэн өдөрөө “Secretly, Greatly” кино нь 498,282 билет зарж солонгосын түүхэн дэх хамгийн том нээлтийн эзэн боллоо. Өнгөрсөн жил The thieves кино нээлтээ хийсэн өдрөө  436,596 пилет зарж рекорд тогтоож байсан юм. Харин алдарт Iron Man3 кино нь нээлтээ хийсэн өдрөө 422,504 пилет заржээ.

2. ‘Secretly Greatly,’ Солонгосын түүхэн дэх хамгийн нүсэр урьдчилсан пилет захиалгын рекордыг эвдэв.
Нээлтээ хийсэн  5ны өдөр  л гэхэд ‘Secretly Greatly’  киноны  349,942 ш  урьдчилсан билет захиалагджээ. 6 сарын 4ны өдөр билет захиалга нь 290,000-д хүрч рекорд тогтоосон байна. Өмнө нь  ‘Iron Man3,’  246,000ш билет захиалгаар рекорд тогтоож байсан юм.

3. Солонгосын түүхэн дэх хамгийн богино хугацаанд 1 сая хүн үзсэн  кино.

Нээлтээ хийгээд 2 өдөр ч биш 36 цагийн дотор 1,011,025   үзэгчтэй болж дахин рекорд тогтоолоо.

Одоо Солонгосын box office-т нэгт , Урьдчилсан билет захиалга нь 66% тай 1-т . Киноны трэйлэр нь одоогийн байдлаар 1.6 сая view-тэйгээр шилдэг клипны ангилалд 1-т, Постер зураг нь шилдэг зурагны ангилалд нэгт явж байна.

Зүгээр л WOW!!! гэж хэлмээр байна. Хэлэх ч үг алга.  Яг одоо Soohyun-ы өмнөөс үнэхээр их баяртай байна бас үнэхээр үнэхээр үнэхээр их бахархаж байна.